Орхон аймаг анх удаа “Зэс фестиваль” арга хэмжээг зохион байгуулна

Ц.Цэрэнбадам
2023/09/18

Энэ сарын 22,23-нд Орхон аймаг, Эрдэнэт хот уул уурхайн салбараа сурталчилж анх удаа “Зэс фестиваль” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023- 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн онцлогийг илэрхийлсэн хэмжээг хөгжүүлэх зорилгыг тавьсан.

Орхон аймаг орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэд хэдэн арга хэмжээг санаачлан зохион байгуулж  байгаагийн нэг нь энэхүү  уул уурхайгаа сурталчилсан “Зэс фестиваль” юм.

Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” болон  орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй боловсруулагч "Эрдмин" ХХК, "Ачит Ихт" ХХК, "Гал Сэнтий" ХХК, "Зэс Эрдэнийн хувь" ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудыг сурталчилсан олон арга хэмжээг хийхээр төлөвлөжээ.

Тухайлбал,  уурхайчдын парад алхалт, “Copper art” зэсээр урласан бүтээлийн үзэсгэлэн худалдаа, гэрэл зургийн үзэсгэлэн, үйлдвэрүүдтэй танилцах аялал,  бүтээгдэхүүнийх нь 80 хувийг бүрдүүлдэг цахилгаан машины үзэсгэлэн зэрэг сонирхолтой эвэнтүүд багтсан байна.

“Зэс фестиваль”-ийг цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд орон нутаг, Монгол Улс цаашлаад дэлхийд танигдсан аялал жуулчлалын сонирхолтой эвэнт болгон хөгжүүлэх зорилготой гэж зохион байгуулагчид хэлж байна.

  Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар ажиллаж байгаа бол, хамтран зохион байгуулагчаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ болон Орхон аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдмин" ХХК, "Ачит Ихт" ХХК, "Гал Сэнтий" ХХК, "Зэс Эрдэнийн хувь" ХХК ажиллаж байна.

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18