Интерполын шугамаар 50 этгээдийг олж тогтоон, 29 этгээдийн гадаад паспортыг хүчингүй болгожээ

О.Шүрэнцэцэг
2023/09/18

Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжлаж байгаагаас 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ. Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогын байдлаар 28 этгээдэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй үлдсэн 42 этгээдүүдээс оршин байгаа газар нь тогтоогдсон 25 /үүнээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10/ этгээд байна.

Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохих хууль, журмын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулжээ.

Мөн “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд оршин суугаа улс нь одоогоор тодорхой бус үлдсэн этгээдүүдийг Олон Улсын Цагдаагийн байгууллага буюу Интерпол болон бусад байгууллагын дэмжлэгтэй эрэн сурвалжлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.


1
angry
1
care
1
haha
11
liked
1
love
1
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 43 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 58 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19