Зөвшөөрөлгүй барилгын нүх ухаж, стандартын бус хашаа хатгасан зөрчлийг арилгуулав

М.Төгөлдөр
2023/09/16

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/863 дугаар бүхий захирамжаар Ажлын хэсэг гарч, төвийн зургаан дүүрэгт иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор стандартын шаардлага хангаагүй хашаа, зөвшөөрөлгүйгээр барилгын суурь, нүх ухсан зөрчилд шалгалт хийж буй. Шалгалтын дүнд одоогоор таван байршлын зөрчлийг арилгасан байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг, Тэнгис кино театрын автобусны буудлын баруун хойно байрлах газарт зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, хогийг цэвэрлүүлэн, хотын төвийн гудамж, талбайн өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн Хан-Уул дүүрэг, “Номуун” хотхоны урд талд байрлах газарт эвдэрсэн хашааг буулган, ухсан нүхийг булж, овоолсон шороог тэгшлэх, хог цэвэрлэх ажлуудыг гүйцэтгэн, илэрсэн зөрчлийг арилгажээ.

Энэ мэтчилэн Баянгол дүүргийн дөрөв, 24 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 хороонд байрлах нэгж талбаруудад ажиллан, хашааны стандарт мөрдүүлэн, шарилж, бусад хог хаягдлыг бүрэн цэвэрлүүлж, холбогдох зөрчлийг арилгуулжээ.

Орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр байгуулсан Ажлын хэсэгт Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт хяналтын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, дүүргүүдийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18