Ногоон санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг танилцуулав

М.Төгөлдөр
2023/09/16

Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгээс зохион байгуулж буй “Санхүүгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжил, цэцэглэлтийн төлөө-2023” Дэлхийн бодлогын форум Манила хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бодлогын тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, гишүүн орнуудын санхүүгийн салбарыг тогтвортой хөгжүүлэх, ногоонжуулах, санхүүгийн хүртээмжийн ялгааг арилгах сайн туршлагын талаар санал солилцохын зэрэгцээ Филиппиний Төвбанк болон бусад гишүүн орны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгсөн санал, санаачлагын талаар илтгэл хэлэлцүүллээ.

Мөн энэ үеэр “Уур амьсгалын өөрчлөлтэй нүүр тулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид” салбар хуралдаан болж Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Фижи Улсын Төвбанкны ерөнхийлөгч Ариф Али, Манлайлал хөтөлбөрийн захирал Сара Буитони, Филиппиний арлын банкны Стратеги, санхүүгийн захирал Эрик Роберто М.Лучанго нарын хамт панелистаар оролцлоо. Нийт 50 гаруй орны 150 гаран төлөөлөгч энэхүү салбар хуралдаанд оролцож жижиг, дунд үйлдвэрлэлийг ногоон чиглэлээр хөгжүүлэх, ногоон бодлогыг дэмжих арга зам болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр Монгол Улс тэр дундаа Санхүүгийн зохицуулах хорооноос хүртээмжтэй, ногоон санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд  хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, санал санаачилга, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид ногоон санхүүжилт авахад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, туршлага, цаашдын хөгжлийн талаар танилцуулахад хуралд оролцогчид мөн гишүүн байгууллагууд дээрх туршлага, арга замаас судлах, санал солилцохоо онцолсны зэрэгцээ цаашид энэ чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн энэ өдөр “Эмэгтэйчүүд, залуучууд, ЖДҮ-ийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэхэд төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд удирдлагуудын дугуй ширээний уулзалт болж санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны буюу гишүүн байгууллагуудын удирдлагууд, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Үүний зэрэгцээ нийт төлөөлөгчид “Хиймэл оюун ухаан”, “Залуу бизнес эрхлэгчид”, “Дижитал санхүүгийн үйлчилгээг хурдасгах нь”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” гэсэн дөрвөн дэд хэсэгт хуваагдаж залуу бизнес эрхлэгчид, бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт тулгарч буй санхүүгийн хүртээмжийн бэрхшээлийг инноваци, шинэ санал санаачилгын тусламжтайгаар хэрхэн бууруулах, шийдвэрлэх арга зам, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн бодлого, тулгуур зарчмуудтай хэрхэн уялдуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.



0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18