“Хүнс групп” мах бэлтгэлийн үйлдвэрээ байгальд ээлтэй технологиор өргөтгөж эхэллээ

М.Төгөлдөр
2023/09/15

“Хүнс” групп Европын стандартын чанарын шаардлага хангасан мах бэлтгэлийн үйлдвэрийг Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд өнгөрсөн онд ашиглалтанд оруулсан билээ. Тус үйлдвэр нь түүхий эд бэлтгэн нийлүүлэх, экспортод чиглэсэн болон дотоодын зах зээлд үйлдвэрлэж байгаа махан болон хиаман бүтээгдэхүүн эрүүл, чанарын шаардлага хангасан, түүхий эд материал хэрэглэх боломжийг бүрдүүлсэн нь хүнсний салбарт томоохон дэвшил болсон юм. Тэгвэл “Хүнс” групп мах бэлтгэлийн үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөтгөн, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг /2023.09.14/ эхлүүлжээ.

Өргөтгөлийн хүрээнд саарал ус гаргах, цэвэрлэх байгууламжийг шинээр ашиглалтанд оруулах ажээ. Мөн 500 тн-ын багтаамжтай гүний хөргүүртэй 60000 мкв талбай бүхий малыг эрүүлжүүлэх бүсийг барьж байгуулах юм. Үүндээ олон улсын стандарттай АНУ-ын “Pentair” компанийн тоног төхөөрөмжийг ашиглана.  Ингэснээр хэрэглэсэн усаа 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой юм.

Саарал ус гаргах цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулснаар Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч компани нийгмийн хариуцлагын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, зохистой хөдөлмөр эрхлэлт бас эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт болж буй ажээ.

Тус үйлдвэрийн өргөтгөлийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. 


1
angry
0
care
0
haha
4
liked
4
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18