Харвардын их сургуулийг төрийн удирдлагаар төгссөн, доктор С.Санасэр АН-ыг орхиж ХҮН-д нэгдлээ

М.Төгөлдөр
2023/09/15

Өнөөдөр ХҮН намын төлөөлөх зөвлөлийн хуралдаан болж өнгөрлөө. /2023.09.15/ Хуралдааныг ХҮН намын дарга Т.Доржханд  удирдаж явууллаа. Тус хурлаар ХҮН нам Удирдах зөвлөлийн гишүүдээ нэмж сонгон, Төлөөлөх зөвлөлийн бүрэлдэхүүнээ өргөтгөн тэлж, орон тооны бус нарийн бичгийн дарга нараа томиллоо.

Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлд Дэлхийн банкинд ажиллаж байсан эдийн засгийн ухааны доктор Б.Түвшинтулга, Харвардын их сургуулийг Төрийн удирдлагаар төгссөн, МУИС-ын Бизнесийн сургуулийн доктор С.Санасэр, Варшавын их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан, МУИС-ийн докторант, МУИС-ийн Бизнесийн сургуульд багшилж буй Ш.Энхтуул, Тайванийн Үндэсний Дун Хуа их сургуулийг байгалийн ухааны магистраар суралцсан Э.Золзаяа, Бизнесийн удирдлагын Докторант С.Айнагүл нарын 5 гишүүд нэмэгдсэн байна.

Олон улсын хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир, Хууль зүйн ухааны доктор Г.Дөлгөөн, Фүүд тракын О.Билгүүн, Төрийн удирдлагын магистр Д.Өнөржаргал нар нарийн бичгийн даргаар томилогдов.

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд тус хурлын индэр дээрээс 2024 оны УИХ-ын сонгуулийн сунгаа албан бусаар эхэлснийг мэдэгдсэн төдийгүй ирэх сонгууль урьд урьдын сонгуулиас эрс ялгаатай, хурц өрсөлдөөнтэй болохыг онцлов.

Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Монгол улс нийгэм, эдийн засгийн хөгжил, улс төрийн өрсөлдөөний нэгэн үеийг туулж, ардаа орхилоо. Миний бие ХҮН намаа төлөөлж УИХ-д сонгогдон, ажилласан 3 жилийн хугацаанд тогтолцооны өөрчлөлт хийхийг манлайлан ажилласны үр дүнд Монгол Улсын Үндсэн Хуулинд өөрчлөлтийг авч ирж чадлаа. Тус өөрчлөлтийн үр дүнг улс төр, бизнесийн хүрээнд ирэх 30 жилд Монгол улс ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛД хүрэх суурь өөрчлөлт болсныг тодотгож байна.

Бид харьцангуй богино хугацаанд улс орны хөгжилд эрс өөрчлөлт авч ирэх үйл хэргийг манлайлж чадсан. Өнгөрсөн хугацаанд гаргасан манлайлал, эрч хүч, нэгдмэл зорилгоо улам бататган 2024 оны сонгуульд том үр дүнд хүрэхийг нийт гишүүд, дэмжигчдэдээ уриалж байна.

ХҮН намын Төлөөлөх зөвлөлийн хурал гишүүд, дэмжигчдэдээ эрч хүч өгсөн, улс төрийн намын хурлын эмх цэгц, соёл, хандлагыг нэг түвшин ахиулсан төдийгүй 2024 сонгуульд бэлэн буйгаа тод харуулснаараа онцлог болж өндөрлөлөө.

 

 


2
angry
0
care
8
haha
4
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18