Н.Ариунцэцэг: Нийгмийн стресстэй холбоотойгоор зүрх, судасны өвчлөл нэмэгдэж байна

О.Шүрэнцэцэг
2023/09/15

Сүүлийн үед залуусын дунд түгээмэл тохиолдох болсон зүрх судасны өвчний талаар Анагаах ухааны доктор, профессор , зөвлөх эмч Н.Ариунцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр "Зүрх, судасны өвчлөл залуужиж байгаа нь үнэн. Энэ нь ганцхан манай улс ч биш, дэлхий нийтэд зүрх судасны өвчний дархалт нэмэгдэж, залуужиж байна. Үүнийг дагаад зүрх, судасны өвчнөөс үүдэлтэй гэнэтийн нас баралт ихэссэн. 

Зүрх судас, цусны даралт ихсэх өвчин нь тухайн хүний тайван бус байдал, ядаргаа, нийгмийн харилцаатай ихээхэн холбоотой. Монголчуудын амьдралын түвшин ямар байгаа билээ, хүмүүсийн авч байгаа цалин нь  амьдралын олон шалтгаанаас үүдэж бухимдал, стресс ихтэй байна. Мөн ажлын ачааллаасаа болж бухимдахгүй зүйл дээр бухимдаж өөрийн эд эсээ өвчлүүлж байна. Нийгмийн харилцаанаас болж зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна.

Зүрх зогсохоос өмнө тухайн хүнд ямар нэгэн байдлаар мэдрэгдсэн байх ёстой. Гэнэтийн нас баралтын ард ихэвчлэн зүрхний шигдээс, тархинд цус харвасан байдаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар гэнэтийн нас баралтын 85 орчим хувь нь зүрхний шигдээс болсон байдаг" гэлээ. 


1
angry
0
care
1
haha
1
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 44 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 59 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19