Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ

Л.Бямбажав
2023/09/15

Хичээлийн шинэ жил эхлэхтэй тохиолдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар шийдвэрлэсэн автомашины дугаарын тэгш, сонгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулсан хязгаарлалт өчигдөр 20 цагаас дуусгавар боллоо.

Улмаар өнөөдрөөс эхлэн өмнөх дугаарын хязгаарлалтын журам үйлчлэх бөгөөд дугаарын хязгаарлалтын бүсүүд өөрчлөгдөхгүй юм. 

Жолооч таны тээврийн хэрэгслийн улсын дугаар,

  • 1 ба 6-аар төгссөн бол ДАВАА
  • 2 ба 7-гоор төгссөн бол МЯГМАР
  • 3 ба 8-аар төгссөн бол ЛХАГВА
  • 4 ба 9-ээр төгссөн бол ПҮРЭВ
  • 5 ба 0-ээр төгссөн бол БААСАН гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн салбарт цоо шинэ стандарт тогтоохоор ажиллаж буй.  Мастер төлөвлөгөө, автобусны парк шинэчлэл, авто замын 1-р эгнээг нийтийн тээвэрт 4 гол өргөн чөлөөнд нэмэгдүүлж чөлөөлөх, чиглэлийн ухаалаг зохицуулалт, жолооч нарын хандлага үйлчилгээ гээд  энэ салбарыг сууриар нь хөгжүүлэх ажлууд эхнээсээ хийгдэж байгааг Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар мэдээлсэн. 

Парк шинэчлэлийн тухайд БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан гээд нийт 810 цоо шинэ автобус Нийслэлчүүдэд үйлчилж эхлэх юм.

Мөн олон төрөлт нийтийн тээврийн суурийг тавихаар ажиллаж байна. Иргэд машинаасаа татгалзах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18