АЙЛЧЛАЛ: Австралийн визийн ангилалд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэхээр боллоо

Л.Бямбажав
2023/09/15

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Тус айлчлалын гол үр дүнгээс:

1. Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэх талаар санал нэгдлээ.

2. Хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах, хэтдээ шууд нислэг үйлдэх, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх,

3. Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад нягт хамтран ажиллах,

4. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс хамрагдсны 30 жилийн ойг тохиолдуулан тус хөтөлбөрт хамрагдах оюутны тоог цаашид нэмэгдүүлэхээр боллоо.

5. Монгол Улсад боловсролын цогц хууль батлагдаж, англи хэлийг нэгдүгээр гадаад хэл болгосонтой холбогдуулан Австрали Улсаас англи хэлний багш нарыг авч ажиллуулах, сайн дуурын багш нарын тоог нэмэгдүүлэх,

6. 2023 оноос эхлэн хэрэгжиж буй “Ажиллах болон амрах виз”-ийн тохиролцоо үр дүнтэй хэрэгжиж буйтай холбогдуулан тус визийн ангилалд хамрагдах иргэдийн тоог харилцан нэмэгдүүлэхээр боллоо.

6. Бизнес, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, Бизнес форум тогтмол зохион байгуулах, Монголын Эдийн засгийн чуулга уулзалтад тогтмол оролцуулах

7. Парламент хооронд найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр боллоо. Австралийн найрамдлын бүлэг нь 2022 оны 12 сард байгуулагдсан харьцангуй залуу бүлэг хэдий ч нийт 38 гишүүнтэй, Сенатын 13 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 24 гишүүн, үүнд Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Эрдэс баялгийн сайд, Хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд зэрэг Засгийн газрын 4 сайд багтсан том лобби групп үүссэн байгаа.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18