Талийгаач С.Алунгуа бүсгүйн хэрэгт өмгөөлөгч П.Эрхэмбаяр үнэгүй өмгөөлөл үзүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/09/14

Хүүхдүүдээ сургуульд өгөөд, өөрөө тухайн сургуульдаа үйлчлэгчээр ажилладаг байсан 30 настай өрх толгойлсон С.Алунгуа бүсгүй 8-р сарын 6-нд хороололд явж байгаад машинд дайруулаад амиа алдсан. Нэгэнт амиа алдсан учир ар гэрийнхэн нь бусдад амьдрал бэлэглэнээ гээд талийгаачийн хоёр бөөр, элэгийг шилжүүлж авахыг зөвшөөрчээ. Талийгаачийн цогцсыг эмнэлгээс гэртээ аваад ирэхэд хөлийн өвдөг, шагайг нь мөн зүсээд өөр эд эрхтэнгүүдийг нь аваад “малын мах жиргэсэн” мэт болгосон байсныг хараад ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм. Осолд орохдоо тархиндаа гэмтэл авсан, элэг бөөрийг нь авахдаа цээж, хэвлийг нь зүсэх байтал өвдөг, шагайг нь зүсээд цаас үдсэн мэт оёод орхисон байсан талаар мэдээлсэн.

Талийгаачийн элэг, бөөр, шөрмөсийг авна гэж зөвшөөрлийн хуудсан дээр ар гэрээр нь гарын үсэг зуруулсан ч шөрмөс, тойгны ясны холбоос, хоёр хөлний тойгны яс, дунд чөмөгний булуу яс, шаант, ясны бурзан, дунд чөмөг, доод булуу, шилбэний урд шөрмөс, борвины шандас, борвины шөрмөсийг аваад сүүн уусмалаар дүүргэсэн байсан талаар мэдээлсэн. 

Энэхүү хэргийг өмгөөлөгч П.Эрхэмбаяр үнэгүй өмгөөлөл үзүүлэхээр болжээ.


14
angry
1
care
3
haha
36
liked
27
love
16
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 44 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 59 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19