Шүүхийн маргаантай байсан ONDO-гийн асуудал шийдэгдлээ

М.Төгөлдөр
2023/09/14

“Ондо” ХХК-д хуульд байхгүй лиценз олгосон гэх үндэслэлээр үүсгэсэн шүүхийн маргаан багагүй хугацаанд үргэлжилсэн билээ. Нэхэмжлэгч тал болох бусад үүрэн холбооны компаниуд шүүхийн маргаантай байгаа гэх шалтгаанаар харилцан холболт хийх үүргээ биелүүлэхгүй өдийг хүрсэн байна. Тэгвэл 2023 оны 9-р сарын 13-ний өдөр “Ондо” ХХК-ийн Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгогдсон гэдгийг шүүхээс баталгаажуулсан шийдвэр гарсан байна. 
Ингэснээр удтал гацаад байсан асуудал нэг тийш болж, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд үүргийнхээ дагуу ойрын хугацаанд харилцан холболт хийнэ гэж найдаж байна. Одоог хүртэл харилцан холболт хийгдээгүй байгаа нь ижил түвшинд өрсөлдөх болон хэрэглэгчдэдээ зорьсон үйлчилгээгээ хүргэж чадахгүй байх нөхцөлийг үүсгээд байсан бол шүүхийн шийдвэр гарснаар ONDO-гийн олон мянган хэрэглэгчийн эрх ашиг хангагдах нөхцөл бүрджээ.
Өрсөлдөх биш хамтдаа хөгжиж, Монгол инженерүүдийн гараар бүтээгдсэн технологийн шийдлийг олон улсад борлуулж, Монголын технологийн салбарт урагш алхах том түлхэцийг үзүүлэх зорилгоор байгуулагдсан “Ондо” ХХК зах зээлд өөрийн гэсэн онцлогтойгоор орж ирсэн. Бусад үүрэн холбооны оператор компаниудаас ялгаатай нь тэдний зорилго бол Монголын хамгийн том оператор болж, дотоодоос ашиг олох гэхээсээ илүүтэй технологио хөгжүүлж, гадаадад борлуулах, илүү том зах зээлд илүү том тоглолт хийх гэдгийг байгуулагдсан цагаасаа хэлсээр ирсэн байна.



1
angry
5
care
0
haha
22
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18