Улсын хэмжээнд 1000 гаруй үнэт эдлэлийн дэлгүүр, лангуу үйл ажиллагаа явуулж байна

М.Төгөлдөр
2023/09/14

Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох, үнэт металл, эрдэнийн чулуу тэдгээрийн үйлдвэрлэл, үйлчилгээний байдалд хяналт тавих, олборлогч иргэн, хуулийн этгээдийн үнэт металлыг хайлж гулдмайлах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэж байна.

1990 оноос өмнө Монгол улсад  4 алт олборлогчид жилдээ 700 кг алт олборлож байсан бол өнөөдрийн байдлаар 110 гаруй алт олборлогч аж ахуй нэгж жилдээ 14-16 тн алт олборлож байна. Гоёл чимэглэлийн үйлдвэрлэл эрхлэгч 130 орчим иргэн, ААН үйлдвэрлэл эрхэлж, жилдээ 100-120 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж сорьцын баталгаажуултанд орж,  улсын хэмжээнд 1000 гаруй үнэт эдлэлийн дэлгүүр, лангуу үйл ажиллагаа явуулж байна.

  1. ОХУ-ын холбооны Росстандарттай стандарт, хэмжил зүйн газар үйл ажиллагааны төлөвлөгөө байгуулсан талаарх мэдээлэл:

Стандарт, хэмжил зүйн газрын удирдлага болон тус газрын бодлогын газрын удирдлагууд ОХУ-ын Холбооны техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлаг (Росстандарт)-ийн дарга Шалаев Антон Павлович холбогдох албаны хүмүүсийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа. Энэ хүрээнд ОХУ-ын талаас Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаанд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлнэ. Үүнд Хүний нөөцийг чадавхижуулах, ГОСТ стандартын мэдээллийн санг Стандарт, хэмжил зүйн газарт байршуулах, хэмжлийн анхдагч эталонуудыг бий болгож өгөх, стандарт, хэмжил зүйн цахим шилжилт хийхэд дэмжлэг үзүүлэх, Росстандартад туршлага судлуулах, Росстандартын судлаачдын сайн туршлагаас хуваалцах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй олон ажлыг Росстандартын санхүүжилтээр хэрэгжүүлнэ" хэмээн энэ үеэр илэрхийлсэн юм.

Мөн Монгол-Хятадын ОУ-ын Стандартчиллын хоёр дахь удаагийн форумд Стандарт, хэмжил зүйн газрын холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Энэхүү хоёр дахь форум "Стандарт-ногоон хөгжлийг дэмжиж, худалдааг хөнгөвчлөх нь" сэдвийн дор 2023 оны 09 сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Эрчим хүч, барилгын материал, уур амьсгал, цөлжилтийн асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, цаашид СХЗГ-ын чадамж, хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцлон хэлсэн.

  • Махны экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа Булангийн орнуудад мах экспортлох чиглэлээр халал хүнсний баталгаажуулалтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаархи мэдээлэл:
  • 2023 оны 9 сарын 28-нд Сүхбаатарын талбайд “ИРГЭДЭД ОЙР CТАНДАРТ” өдөрлөгийг зохион байгуулна

Монгол Улсын засгийн газраас махны экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа Булангийн орнуудад мах экспортлох чиглэлээр о  нцгой анхаарал хандуулж, Засгийн Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан бөгөөд уг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Стандарт хэмжил зүйн газар нь Исламын шашинтай улс орнуудад ХАЛАЛ аргаар бэлтгэсэн махыг экспортлоход баталгаажуулалтаар хангах, халал гэрчилгээжүүлэлтийн байгууллагаар итгэмжлэгдэхээр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/,  НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын “Экспортыг дэмжих төсөл(ЭДТ)”-ийн  дэмжлэгтэйгээр ажиллаж байна.

Мөн Монгол Улсаас Кувейт улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд П.Сэргэлэн энэ тал дээр өндөр идэвх чармайлт гарган ажиллаж, Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл  болох GCC  байгууллагатай холбоо тогтоон, ХАЛАЛ итгэмжлэлийн асуудлыг уламжилж, хамтын ажиллагааг өрнүүлж байна.

2023.08.08-ны өдөр UNIDO, GAC, Кувейт Улс дахь МУ-н элчин сайдын яам, Стандарт, хэмжил зүйн газрын хамтарсан цахим уулзалт болж, GAC-ээс итгэмжлэлийн үнэлгээний төлөвлөгөөг танилцуулсан. Стандарт, хэмжил зүйн газар нь 9 сард багтаан үнэлгээ хийлгэж, итгэмжлүүлэхээр урьдчилсан байдлаар тохироод байна. Ингэснээр СХЗГ нь 9 сараас ХАЛАЛ гэрчилгээ олгож эхлэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18