С.Бямбацогт: Драгон төвөөс хүргэн, хадмууд орлого олдог байсан, нийтийн эрх ашгийн төлөө би ажилласан

Л.Бямбажав
2023/09/13

Драгон авто вокзалыг нүүлгэсэн асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт дараах тайлбарыг хийлээ. 

Тэрбээр "20 жил Сонгинохайрхан дүүрэгт баруун аймгууд руу автобусаар зорчих тээврийн үйлчилгээ хангагддаг байсан. Гэвч энэ үйлчилгээ нь тав тухгүй, машины зогсоолгүй, ариун цэврийн байгууламжгүй зэргээр олон жил хэл ам дагуулж ирсэн. Үе үеийн сайд нар, үе үеийн хотын удирдлагууд өнөөдрийнх шиг хэл ам болно гээд шийдэж чадахгүй, галаас зугтаж ирсэн. 

Тэгвэл энэ удаад ЗТХЯ, нийслэлийн Засаг дарга бид бүхэн хотын түгжрэлийг арилгахын тулд тодорхой асуудлыг шийдэх ёстой. Драгон авто вокзалаар жилдээ 800 мянган иргэн зорчиж байсан.Нэг хүний эрх ашгийг бус, иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, АТҮТ-д авто вокзалын үйлчилгээг сайжруулах чиглэлийг өгсөн. Үүний дагуу АТҮТ нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, "Номин" компанийн газар дээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн байна лээ. Миний хувьд тэрэнтэй гэрээ хий гэж оролцоогүй. Энэ нь хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Драгон авто вокзалыг нүүлгэснээр үйлчилгээ сайтай, зөв шийдвэр болсон гэж олон нийт үзэж байгаа. 

Надад айж, ичээд байх зүйл алга.

Нэг хэсэг гэр бүлийнхэн хүргэн, хадмууд орлогоо алдаж байгаа учраас над руу дайралтууд хийж байгаа. Нийтийн эрх ашгийг өмнөө тавих ёстой. 

Надад хууль зөрчсөн, хулгай хийсэн зүйлгүй. Хууль зөрчсөн нь тогтоогдож, нотлогдох юм бол хариуцлагаа өөрөө хүлээе гэж өмнө нь ч би хэлсэн" гэлээ. 


16
angry
2
care
16
haha
28
liked
5
love
6
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18