Н.Учрал: Эстонийн И-ресидинси хөтөлбөрийг нутагшуулна

Л.Бямбажав
2023/09/13

Эстони улсад зохион байгуулагдсан "Нээлттэй засаглалын түншлэл" дээд хэмжээний уулзалтаар Монгол Улс цахим шилжилтэд манлайлж, авлигын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орноор шалгарсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа. 

 

Нээлттэй засаглалын түншлэл байгууллагад дэлхийн 70 гаруй улс орон гишүүнчлэлтэй. Уулзалтаар цахим шилжилтэд манлайлж, авлигын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орныг зарлаж, Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж дүгнэн хүндэт өргөмжлөл гардуулдаг уламжлалтай.

Хөндлөнгийн үнэлгээ хийсний дагуу Монгол Улсын  Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монголиа академийг "Нээлттэй засгийн түншлэл"-ийн хүндэт өргөмжлөлөөр шагнаж, цахимжилтад өндөр хувь нэмрээ оруулж байгааг бодитоор үнэлсэн. НҮБ-аас гаргадаг Цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байр урагшилж, 74 дүгээр байранд орсон. Энэ үзүүлэлтүүд цаашдаа авлигын индексийг бууруулахад тодорхой хувь нэмрийг оруулна. Энэ шагнал бол өнөөдөр И-Монголиа платформыг хэрэглэж буй 1.6 сая хэрэглэгч, 800 мянган иргэн тоон гарын үсгээ хэрэглэж байгаагийн шагнал гэж харж байгаа. Мөн ирээдүйд хийх ажилд том хариуцлага хүлээгдэж байна. Засгийн газраас "5 Ш" ажиллагааны хүрээнд Шилэн ажиллагааг явуулж, үлгэр загвар болох бодлогыг олон улсад өндрөөр үнэлж байна.

Өнгөрсөн хугацаанд Шилэн нээлттэй мэдээллийн нэгдсэн санд 750 мянган мөр өгөгдлийг байршуулж, хуульд заасан 68 мэдээллийг ил тод хэрэглэх боломжийг хангасан. Цаашдаа машинд уншуулах байдлаар том дата хэлбэрээр боловсруулж, хувийн хэвшил болон төрийн байгууллага ашиглах боломжийг хангахаар ажиллаж байна. 

Мөн монгол хүний уураг тархиар бүтсэн олон программ бүтээсэн манай салбарын 2000 гаруй инженерүүдийн хамтын бүтээлийг өндрөөр үнэлсэн шагнал байлаа" гэв. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18