АУДИТЫН ДҮГНЭЛТ: Эрсдэлд орсон төрийн гэх 264.3 тэрбум ба Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк

Н.Мижидмаа
2023/09/13

Мөнгө, эрх мэдэлд ойр хүмүүс нийлж банк дампууруулж баяждаг танил технологи хэрэгжсээр байна. Үүний нэг Чингис хаан банк. Тус банкны хувьцаа эзэмшигчид нь өөрсдөө банкныхаа чанаргүй зээлдэгчид болсныг АТГ шалгаж байсан нь саяхан. Үүний араас Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын жагсаалтад багтаж байгаа нь ч ил болсон юм. Тодруулбал, Чингис банк нь Хөгжлийн банкнаас 38.5 тэрбум төгрөгийн зээл авчихаад нэг ч төгрөгийн хүү болон буцаан төлөлт хийгээгүй юм. Тэгвэл энэ удаа тус банкинд байршиж байсан төрийн мөнгө эрсдэлд орсон нь аудитын дүгнэлтээр ил болоод байна. 

Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт: Монгол банкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банканд байршиж буй 264.3 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэн байна.

Аудитын дүгнэлтэд, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банканд байршиж буй 264.3 тэрбум төгрөг эрсдэлд орсон гэжээ. Чингис хаан банкны үзүүлэлт 2019 оноос буурсан байтал тус банканд төрийн мөнгийг байршуулах нь хэний сонирхол байсан эсэх нь анхаарал татна. Дүгнэвэл, нэгдүгээрт, Төрийн тодотголтой мөнгийг банкны үзүүлэлт нь огцом буурсан банканд байршуулсан, хоёрдугаарт, тухайн мөнгийг банкны хувьцаа эзэмшигчид болон нэр бүхий гишүүд хувааж аваад эргэн төлөлт хийгээгүй зэрэг асуудал энд бий. Улмаар банк эргэлтийн хөрөнгөгүй болж дампуурах эрсдэлд орж байна гэсэн үг. Эцэст нь төрийн, иргэдийн мөнгө салхинд хийсэх асуудал яригдах болж байна.  


4
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18