“Мансууруулах бодисын хамааралтай хүнд үзүүлэх эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт болж байна

Н.Мижидмаа
2023/09/13

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ, Монголын донтох эмгэг судлаачдын нийгэмлэг ТББхамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, донтолттой иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний туршлага судлах зорилгоор “Мансууруулах бодисын хамааралтай хүнд үзүүлэх эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж байна. 

Сургалтад ЦЕГ, ШШГЕГ, СЭМҮТ, Аддиклогийн төв зэрэг холбогдох байгууллагын 86 албан хаагч хамрагдаж байна. 

Сургалтыг Япон Улсын мансуурах, донтох чиглэлээр ажилладаг хуульч, сэтгэл зүйч, өмгөөлөгч зэрэг 15 доктор профессор удирдан явуулж Япон Улсын донтох эмгэгийн тусламж үйлчилгээ, сэтгэл заслын тусламж, сэтгэц, нийгмийн сэргээн засах үйл ажиллагаа, донтох эмгэгтэй хүнд үзүүлэх хоол зүйн тусламж үйлчилгээ, донтох эмгэгийн эдгэрэлт зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж албан хаагчдад мэдээлэл хүргэж байна. 

Цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, донтох эмгэгтэй хүний эмчлэх, сэргээн засах чиглэлд Япон Улсын эдгээр 15 доктор, профессоруудтай хамтран ажиллана. 

 

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18