Монгол Улсад Хүүхдийн шатрын анхны ордон байгуулагдлаа

Н.Мижидмаа
2023/09/13

Олон угсаатны өлгий нутаг баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Булган суманд “БАЯН-ӨНДӨР” хүүхдийн шатрын ордон үүд хаалгаа нээлээ. Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох, мөн хүүхдийн анхны шатрын ордны нээлтэд улс төр, спортын томоохон зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн юм. Нээлтийн үеэр МУГТ Алдар спорт хороо, ҮШБ-ийн тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Алдар спорт хорооны тамирчин Их мастер С.Билгүүн нар тоглолт хийж, багш дасгалжуулагчийн сургалтууд орлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны хөргийг шатрын ордны хойморт залсан юм. 

Тус ордныг “Энхтайван хөгжлийн зам” компанийн  хандив дэмжлэгээр босгосон. Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд асан Д.Ганхуягийн санаачилгаар ажил эхэлж, 2022 оны зургаадугаар сарын 9-нд хандивын гэрээнд гарын үсэг зурж, нэг жилийн хугацаанд буюу төлөвлөгөөний дагуу барилгын явц бүрэн дуусаж хүлээлгэн өгсөн байна.

 

Зураг 2. Зүүн гар талаас “Энхтайван хөгжлийн зам” компанийн төлөөлөгч Д.Энхбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд асан Д.Ганхуяг 

Барилга хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд асан Д.Ганхуяг нар оролцож, Хятад, Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт, худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой “Энхтайван хөгжлийн зам” компанид талархлаа илэрхийлж, цаашид хоёр орны соёлын солилцоо, эв найрамдалболовсролын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.

“Энхтайван хөгжлийн зам” компанийн төлөөлөгч Д.Энхбаяр нь Монголын соёлын биет бус өвийг хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулсан нэрт хөгжмийн зохиолч юм. Тэрбээр хүүхдийн шатрын бие даасан ордонтой болсноор Монгол Улсын шатрын спортын хөгжилд түлхэц үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлж, ирэх арваннэгдүгээр сард болох сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт хүссэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18