БҮТ: Ерөнхийлөгчийн тэтгэлэгээс хасагдсан тухайн сурагч оршин суух хаягийн зөрчилтэй байсан, нийт 501 сурагч хамрагдахаас шалгуур хангасан нь 310

О.Шүрэнцэцэг
2023/09/12

Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах зорилготой ”Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нь хэмээн баярлаж байсан Мөнх-Учрал хүүгийн ээж манай сайтад ярилцлага өгсөн юм. Тэрбээр “Миний хүү ЭЕШ-т бэлдэж байхдаа унтаж болохгүй шүү гэж өөрийгөө чимхээд хичээлээ хийдэг байсан гээд уйлж байсан. Олон зүйлээр дутуу өссөн ч өөрийн хүч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлээр математикийн хичээлээр 800, англи хэлний хичээлээр оноо авч дундаж оноогоороо Сүхбаатар аймагтаа нэгт жагсаж чадсан. Өнөөдрийг хүртэл хүүгийнхээ боловсролын төлөө бүхнээ зориулж ирсэн эх хүний хувьд хүү бид хоёр Ерөнхийлөгчийнхөө тэтгэлэгийг авчих юм байна гэж баярлаад байж байтал хамран суралцах тойрог өөр шалтгаанаар хасагдсан байсан. Бид хоёрын амьдарч байсан байр дахин төлөвлөлтөд орсон учир төвд амьдрах болсон. Хүүгийн сургууль хол болохоор мөн л төвийнхөө сургуульд сурч байсан нь эцэст нь хүүгийн минь ирээдүйн боломжоос хугаслан чинээ яаж санах билээ. Би дараагийн хүүхэд нь авчихлаа гэж нэг удаа ч юм хэлээгүй, хэлэхгүй. Өөр ямар гарч байж болох вэ? 330 хүүхдээс гэж бодоход цаана нь үлдэж байгаа квотод оруулаад өгөөч л гэж гуйж, горьдлог тээн яамны үүд сахиад 20 хонож байна” хэмээн хоолой зангируулан бидэнд ярилцлага өгсөн юм.

Бид уг үйл явдалтай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний төвөөс тодруулахад “Журамд сүүлийн гурван жил тухайн сургууль болон харьяа тоотод амьдарсан байх ёстой гэж заасан. Тухайн сурагчийн хувьд үнэхээр өндөр оноотойгоор нэгдүгээр байранд жагссан байсан. Гэсэн ч бид журмаа баримтлах учиртай. Энэ жилийн хувьд 501 сурагч уг тэтгэлэгт хамрагдах квот бий ч журмын шаардлагад нийцсэн 310 сурагчид л энэ боломж бүрдсэн байгаа” гэсэн юм. 


32
angry
0
care
5
haha
1
liked
3
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 1 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 3 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 3 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 4 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 5 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 6 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 7 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 7 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 8 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 9 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 9 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр