Б.Ганхуяг: Намайг гаргавал маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа

Л.Бямбажав
2023/09/12

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг тодорхойгүй хугацаагаар завсарлалаа. 

Учир нь яллагдагч Б.Ганхуяг дахин нийт шүүгч нараас татгалзах санал гаргаснаар, хүсэлтийг шүүгчдийн зөвөлгөөнөөр шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлав.

Тэрбээр хурлын эхэнд "Би зарчмын юм ярьж байгаа. Шүүхийн хараат бус байдал ялангуяа тунгалаг байх зарчмыг ярьж байгаа. Барьцаалагдаагүй байх, хонгилын шүүгч нар гэж яриад л байсан. Одоо барьцаалагдсан шүүгч нарын асуудал яригдах нь. Гуравхан зүйлийг би ярьж байгаа. Би хүсэлтээ тавьж байгаа учраас үгээ хэлэх эрхтэй. Нэгдүгээрт АТГ-аас лавлагаа бичиг аваач ээ. Шүүгч нь барьцаалагдаагүй гэдгийг би яаж мэдэх юм бэ. Өнөөдөр есөн сар намайг хорилоо. Дахиад л Ганхуягийг гаргахгүй юм байна. Гаргаж ард түмэнд үгийг нь  сонсгохгүй юм байна.  Энд намайг байлгасаар л байх сонирхолтой хүмүүс цаана нь хэвээрээ байсаар л байна. Энэ бичиг, лавлагаа ирснээрээ юунд хэрэгтэй вэ гэхээр танд бас хэрэгтэй. Та сошилоор намайг ингээд байна гэж ярих бус харин АТГ-аас ирсэн лавлагааг харуулаад би асуудалгүй ээ гээд сууж байх ёстой. Та, бид хоёр энэ нөхцөлд адилхан болчихоод байна. Надад тэр лавлагаа хэрэгтэй. Шүүхийг барьцаалагдсан байгаасай гэж би хүсэхгүй байна. Энэ ядаж бичгийг харчихаад би үгээ хэлмээр байна. Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс би  татгалзаж байна. Хэрэв энэ бичиг ирсэн тохиолдолд би итгэнэ. Би хилс хэрэгт хэлмэгдмээргүй байна. Надад зургаан үйлдэл байгаа. Зургаан хүн танилцуулсан. Миний танилцуулсан хүн болгоны хүүхдэд гэрчилгээ байвал над дээр биччих. Би тэгээд ялыг нь үүрээд л явья. Шүүгч Б.Халиун таныг золиосолж байна. Улс төрийн золиос болгочихлоо наадуул чинь. Бид энд золиослогдоод тэд тэнд Засагтайгаа, тамгатай, төртэйгээ үлдэж болохгүй. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг.Ард түмнийг хулхидаж жагсаалыг тараасан шдээ. Энэ эзнийг барьчихлаа гэсэн мөртлөө 40 их наядын нүүрсний хулгай гэж баахан юм ярьж ярьчихаад над дээр болохоор жагсаал гэж оруулж ирээд одоо энэ 11 хүнд холбогдох хэргийг та нар уншаарай. 


Гүйдэг хаалганы хэрэг, модон хашааны хэрэг, чирдэг жорлонгийн хэрэг гээд яах гэж байгаа юм, тэрийг ард түмэнд жорлонгийг нь хураалаад гээд өөрсдийгөө аврах гэж байгаа юм уу. Үүнд итгэдэг ард түмэн гэж байхгүй. Би итгээд үгээ хэлмээр байна. Нүүрсний том том төслүүд нь хаана байгаа юм бэ, энэ төслүүдийн ард байгаа эзэд нь хэн юм, Аюурсайхан юм уу. Аюур биш. Энэ хүн энд юу хийж суугаа юм бэ. Надтай хальт найзалсны төлөө энд ирээд сууж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя хэдүүлээ. Нүүрсний сүртэй яригдаад байсан нууц гэрээ, нүүрсний тээвэр, хил, гааль энэ бүхэн хаана байгаа юм бэ. Би АТГ-т бүгдийг нь хэлсэн, одоо хаана байна. Надад жорлонгийн хэрэг тохонгуутаа өөрсдөө тэнд ард нь үлдэх гээд байгаа юм уу. яагаад гэвэл би энэнд нь хамааралгүй. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр БНСУ-д орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичээд явах юм уу, тэгвэл бүгдийг нь бичээд аваад ир. Эцэггүй хүүхдүүдийн нэрийг над дээр бас биччих. Би итгэдэг шүүгч нараа яримаар байна.

Би 2017 оноос хойш энэ компаниад ажилласан. Надаас өөр нүүрс мэдэх хүн байхгүй. Надгүйгээр яагаад УИХ дээр нүүрсний хэргийг яриад байгаа юм бэ. Намайг жагсаалаар оруулж ирсэн. Тухайн үед 68 хүн баригдсан атал одоо би ганцаараа байна. Дахиад ч байлга, би байж л байна. Яагаад гэвэл намайг гаргах юм бол маш олон хүний зүрх нь зогсох гээд байна. Би АТГ-т ярьсан атал энд алга. Тиймээс би итгэхгүй байна. Миний араас маргаашнаас ярих хүмүүс жинхэнэ хулгайч нь шүү. Засаг төр, нам төртэйгөө намайг мууллаа. Есөн сарь хорьчихоод надаас ганц мэдүүлэг аваагүй. Тамгатай төртэй үлдэхийн тулд явж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Хоёр талаасаа адилхан жүжиг найруулья. Би энэ улсаас, уурхайчдаас нэг ч төгрөг хулгайлаагүй. Би үнэнчээрээ явсаар байгаад дуусна, та нар намайг яаж ч ялласан би нэг ч хэрэг хүлээхгүй, хийгээгүй хэргийнхээ төлөө" гэлээ. 


0
angry
0
care
7
haha
0
liked
0
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 3 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 4 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 4 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 9 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 9 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27