Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг 3-6 сая төгрөгөөр торгожээ

О.Шүрэнцэцэг
2023/09/12

Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд иргэн Д нь бусадтай бүлэглэн цахим орчимд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлээд буй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн нэг дэх хэсэг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Улмаар уг хэргийг энэ оны зургаадугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлсэн байна. 

Тус дүүргийн шүүхээс ердүгээр сарын 1-нд шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэмт буруутайд тооцон зургаан сая төгрөг, гэмт хэргийг хамтран үйлдсэн Б, П зэрэг таван этгээдэд мөн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон тус бүр гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. 

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл нь хөнгөн хэлбэрийн төдий торгуулийн ял оногдуулах зохицуулалттай байгаа нь уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй хариуцлагын арга хэмжээ, шийтгэл болохгүй байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдын хоногт эргэлдэж байгаа хууль бус мөнгөн дүн тэрбум байхад торгуулийн ял нь ийм байна гэдэг нь энэ хуулийн энэ төрлийн гэмт хэргийн ял шийтгэлийг дахин эргэж харах шаардлагатай болохыг харуулж байгаа юм


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 38 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19