Энэ сарын 15-наас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбоно

О.Шүрэнцэцэг
2023/09/12

Есдүгээр сарын 15-наас орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбох бол ААН, байгууллагуудын дулааныг аравдугаар сарын 1-нээс холбоно. Түүнчлэн байгууллагууд бүгд дулааны тоолууртай байдаг тул хүйтэрвэл есдүгээр сарын 20-ноос УБДС ТӨХК-д мэдэгдэж, дулаанаа холбуулах боломжтой аж. Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 16 байршилд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэл хийжээ.

 Дэлхийн банкны санхүүжилтээр долоо, УБДС ТӨХК-ийн хөрөнгөөр тав, улсын төсвийн хөрөнгөөр гурван байршилд засвар хийсэн байна.  "Амгалан" ДЦС нь Улаанбаатар хотын зүүн хэсгийг буюу зүүн дөрвөн замаас цааших хэрэглэгчийн дулааныг хангадаг. Уг станцын зуухыг өргөтгөх ажил дөрөвдүгээр сард эхэлсэн. Одоо үргэлжилж байна.Тодруулбал 300 Ккал/цагийн хүчин чадлыг 100 Ккал/цагаар нэмэгдүүлж, 400 Ккал/цаг болгох юм. Ингэснээр дулаан хангамж сайжрах, шинээр баригдах барилгуудыг дулаанаар хангах хүчин чадалтай болно. Өргөтгөлийн ажил энэ онд дуусах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 38 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19