​Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллаж байна

Л.Бямбажав
2023/09/11

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож үг хэллээ.
“Дорноговь, Өмнөговь аймаг ирэх онд ийм төвтэй болно. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна” гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. Тэрбээр Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана гэдгээ зарласан,  бусад намуудаа ч уриалж буйгаа дахин илэрхийллээ. “Илүү хүмүүнлэг, иргэддээ ээлтэй, эерэг сэтгэлгээ бүхий бүтээлч нийгмийг бий болгохын төлөө хамтдаа хичээцгээе” гэж Ерөнхий сайд хэллээ.

Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьжээ. Аймгууд ийм төвтэй болсноор олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмших, хөгжих боломж бүрдэх юм.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлаар нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл хийж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоож, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны тэтгэмжийг 2-3 дахин нэмсэн. Төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хоёр дахин бууруулаад байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

100 ортой нэгдсэн эмнэлэг баригдаж, ажлын явц 95 хувьтай байна. Шинэ эмнэлэг ашиглалтад орж буйтай холбоотойгоор мэс заслын вакум өрөө, гадна зогсоол, тохижилт болон зам засварын ажилд хөрөнгө шаардлагатай байгааг эмнэлгийн удирдлага танилцуулав. Энэ асуудлыг судалж, шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайд нарт Ерөнхий сайд үүрэг болголоо.
Тус эмнэлэгийн барилга ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, нэг дороос цогц үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн дэвшилтэт технологи ашиглан мэс заслын тасгийг вакумжуулж тархи, судас, өвдөг, түнх, хавдрын мэс засал хийх боломж бий болох ажээ.
Одоо үйл ажиллагаа явуулж буй Нэгдсэн эмнэлэг нь долоон алба, 14 тасагтай бөгөөд 1980 онд хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригджээ.


 
 


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18