УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна

Л.Бямбажав
2023/09/11

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Албан айчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.11) БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Ким Ги Хёнь-тэй уулзлаа.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Ким Ги Хёнь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд манай хоёр улсын харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэв. Тэрбээр, 2011 онд манай хоёр улсын парламент Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй үргэлжилж байгаад баяртай байна. Улсын Их Хурлын даргын энэхүү айлчлал нь манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд Улсын Их Хурлын даргын БНСУ-д хийж буй айлчлалд өндөр амжилт хүслээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын төлөөллийг хангах зорилтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй, сонгодог парламентын мэтгэлцээний зарчимд шилжүүлэх чиглэлээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн сайн туршлагыг бид судлаж байна. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг шинэчлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн эртний түүхэн харилцаатай Монгол Улс, БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд манай гуравдагч хөрш, ойр дотны түнш орон юм хэмээн цохон тэмдэглэв.

Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Ким Ги Хёнь Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй бодлого, мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн эрх зүй зохицуулалтыг сонирхон асууж байв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18