Маргааш Т.Аюурсайхан нарт холбогдох нүүрсний гэх хэргийн шүүх хурал болно

Л.Бямбажав
2023/09/11

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг маргааш /2023.09.12 /09.00 цагт эхэлнэ. 

 УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өнгөрөгч наймдугаар сарын 30-ны өдөр  урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоор ирэхдээ дараах байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагаас намайг олон удаа дуудсан. Дуудсан хугацаа бүрт нь хэлсэн цагт нь очиж байсан. Надад холбогдуулсан энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсч байна. Одоо ч итгэлтэй байгаа. Гадаад томилолтоо ч цуцалж байсан. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг аль болох шуурхай үнэн учрыг нь тунгааж өгөөсэй гэдэг байдлаар асуудалд хандаад явж байна. Энэ ч утгаараа надад нууж хаагаад байх юм байхгүй. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байгаа. Учир нь гүтгэлгийн чанартай, худлаа мэдээллүүд яваад байна. Тиймээс яг ямар асуудал болоод байгааг олон нийт нүдээрээ харах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдааныг ч нээлттэй явуулах талаар холбогдох хүсэлт тавина” гэсэн юм. 

Түүнд  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18