Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австрали улсад айлчилна

Л.Бямбажав
2023/09/11

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгийн урилгаар 2023 оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Парламентын даргад бараалхан Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Австралийн Парламент дахь Австрали,  Монголын найрамдлын бүлгийн дарга, гишүүд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Тэрбээр мөн Австралийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочлон “Монгол Улсын гадаад харилцаа: Зүүн хойд Азийн бодлого” сэдвээр лекц уншиж, Сиднейн Дуурийн театрын тайзнаа анх удаагаа тоглох Монголын Морин хуурын чуулгын тоглолтын нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн дараа хэрэгжиж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээрээ онцлог юм.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18