Сэрэмжлүүлэг: Хоёр машин мөргөлдөж, гурван хүн нас баржээ

О.Шүрэнцэцэг
2023/09/11

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Хөх булан” гэдэг газарт суудлын хоёр автомашин мөргөлдөж, гурван хүн нас баржээ. Баян-Өлгий аймгаас Ховдын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой “Приус-20” загварын машин, Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж байсан таван зорчигчтой “Приус-20” загварын машин хоорондоо мөргөлдөж, нэг нь шатжээ.

 Ослын улмаас Ховд аймгийн Буянт сумын харьяат иргэн 61 настай, эрэгтэй, 51 настай, эрэгтэй нар шатаж нас барсан бол хоёр дахь автомашины бүхээгт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат иргэн 61 настай эмэгтэй хавчуулагдаж нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтрааж, цогцсуудыг гарган, аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 Мөн дөрвөн хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт шилжүүлжээ.


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
12
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 38 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19