Ц.Магалжав: Допингийн зөрчил гаргаж, өөрийн алдаагаа бусдаас хайж олон нийтийн сүлжээнд турхирч байгааг эрүүл ухаантай хүмүүс ойлгоно байх

Н.Мижидмаа
2023/09/10

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав: Намрын налгар сайхан өдрийн мэндийг эрхэм хүндэт зочид, бөх сонирхогчид бөхчүүддээ хүргэе. Монгол бөхийн өргөөнд 09-р сард уламжлал ёсоор зохион байгуулагддаг намрын улирлын нээлтийн барилдаан эхэлж байна. 

Өнгөрөгч улирал буюу 2022.09.17-ний өдрөөс 2023.06.12-ны өдөр хүртэлх хугацааны 109 өдөрт бөхийн барилдаан зохион байгуулагдсан. Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон 1998 оноос хойших 25 жилийн хугацаанд тоон үзүүлэлтээр нэгэн шинэ хуудас бичигдлээ. Олон барилдаан зохион байгуулагдсаны үр дүн их байвч анхааран үзэх асуудлууд байх нь дамжиггүй. Үүний учир 2023 оны намар цагийн нээлтийн барилдаанаас эхлэн барилдаан болон барилдах бөхийн тоо, эхлэх дуусах цаг зэрэг зохион байгуулалтыг өөрчилж ажиллана. Ирэх жилд  МҮБХ-ны үндсэн үүрэг болох бөх, жаяг дэгийн багийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах бөгөөд үүний дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулах ажиллагааг бүх талын оролцоотойгоор хийн гүйцэтгүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд одоо ид барилдаж байгаа Та бүхэн болон өмнөх үеийн бөхчүүдээс энэ байгууллагатай холбоотой шантаажилсан болон дарамталсан гэх мэт баримтуудыг гарган өгөх нэн шаардлагатай байна.  Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулахаар дан ганц Үндэсний бөхийн холбоо түүнд харъяалагдах бөхчүүдийн шахалт,  шаардлагаас гадна эрх барьж байгаа албан тушаалтнуудын шийдвэр тун чухал байна. Бид эрх баригчид, шийдвэр гаргагчдаас хууль бус зүйл хүсээгүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ, Улсын Ерөнхий прокурор Д.Жаргалсайхан нарын зүгээс дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна. Тэд тус байгууллагыг шалгуулах ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхэд  л  Монгол бөхийг мөхөөн доройтуулах допинг хэмээх хорт зүйлийн үндсийг таслах эхлэл болохоор байна. Мөн допингийн зөрчил гарган бусдыг хохироосон жижиг хэмжээний шантаажлагч өөрийн бурууг бусдаас хайж, допингийн шинжилгээ өгүүлэхгүй байхаар олон нийтийн сүлжээгээр  турхирч байгааг  эрүүл ухаантай хэн боловч ойлгон тунгаах хэрэгтэй. Бидний дараагийн ажил бол залгамж халаагаа бэлтгэх. Үүний нэг ажил бол Монгол бөхийн өргөөнд энэ улирлаас эхэлж үндэсний бөхийн секц дугуйланг нээлттэй ажлуулах боломжийг гарган дасгалжуулагчдыг сонгох, тамирчдын усанд орох өрөөг бэлэн болгоод байна. 

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж байгаа “Нутгийн буян групп”-ийн хамт олон удирдлагууддаа ажлын их амжилтыг хүсье.


3
angry
3
care
0
haha
19
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18