С.Шижирбат: Монгол Улс 2024 оны Олимпод цагаан туган дор орж Дэлхийн булай болох уу

Н.Мижидмаа
2023/09/10

Бөх тайлбарлагч С.Шижирбат: “Монгол Улс 2024 оны Олимпод цагаан туган дор орж Дэлхийн булай болох уу.

Өнгөрсөн 8 сард Вада буюу Олон улсын допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч ирж Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга сануулга өгч,тус 2 төлөөлөгчийн дүгнэлтийг Вадагийн удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгсөн нь 9 сарын 22-ны өдрөөр дуусах нь. 
Алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпод Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй, Монголын төрийн далбаа олимпийн үеэр олимпийн тосгоноос эхлээд хаана нь ч харагдахгүй буюу Монгол тамирчин медаль авбал төрийн далбаа мандахгүй, алт авбал төрийн дуулал эгшиглэхгүй дэлхийн булай болох нөхцөл байдал үүсч мэдэхээр болжээ. 
Хэний үед ийм юм болов гэвэл ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг нарын үед Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийнхөө нэр дээр олимпод орж чадаагүй гэж түүхэнд хараар үлдэх нь. 
Ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ Б.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг нарт үүрэг өгч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэ гэсэн, юу хүлээгээд хугацаа алдаад байна. 
Вадагийн 2 төлөөлөгч ирхэд сэтгүүлчидтэй уулзуулахгүй гээд нууцлах аядаад явуулсан. 
Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг Ж.Хатанбаатар 13 жил толгойлж үр хүүхдүүдтэйгээ гэр бүлийн байгууллага болсон. 
Үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудал ингэж л гай болж байна даа.
Монголын үндэсний олимпийн хороо өөрөө дэлхийн допингийн эсрэг дүрмийн 23.1 т зааснаар дүрэмд гарын үсэг зурагч.  
Мөн уг дүрмийн 20.4.18 д арга хэмжээ авах бүрэн эрх нь бий. 
Уг дүрэмд зааснаар засагтайгаа хамтраад одоогийн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагад итгэл үзүүлэхгүй байх тухай бичиг Вадад хурдан өгөх ёстой. 
Засгийн газар хүлээгээд байдаг Б.Баттүшиг яаачихав.
2024 оны 1 сарын 01-нээс Монгол Улсын эрхийг хасах магадлалтай. 
Хасчвал эргээд сэргээх бөөн юм болно шүү, хугацаа алдана”.


6
angry
0
care
2
haha
2
liked
2
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18