Б.Ганхуяг: Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори худал хэлэхгүй, үнэнтэй нүүр тулж цэгцлэхгүй бол бөх сүйрлээ

Н.Мижидмаа
2023/09/10

Улсын начин Б.Ганхуяг допингийн асуудлаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Улсын начин Б.Ганхуяг:
“Ардаа үлдсэн хэдийгээ адгийн зүйл рүүгээ битгий уруу татаарай.

Сайхан өглөөг онцгүй постоор эхлүүлж байгаадаа та бүхнээсээ хүлцэл өчье бухимдахгүй байх арга алга .

Монголын үндэсний бөхөд допинг нэгэнт хэрэглээ болсон гэдэг нь Солонгос улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагчихсан зүйл үүн дээр маргаад, яриад байх юм байхгүй үнэнтэй нүүр тулж одоо цэгцлэхгүй бол нүдэн дээр сүйрсээр л байна. 

Тэмцээний үеэр өрсөлдөгч тамирчин хориотой эм эмийн бэлдмэл допинг хэрэглэсэн тохиолдолд хэрэглээгүй тамирчин яагаад ч дийлэхгүй энэ ойлгомжтой асуудал. 

Харин Допингийн Эсрэг Үндэсний байгууллага гэж үнэхээр данпуу газар байгаа нь бас үнэн өөрийнхөө өгсөн шинжилгээний хариутай өөрөө танилцах эрхгүй, байна гээд боддоо? өөртөө авах гэхээр өгөхгүй байгаа хүмүүстэй ямар юмных нь шударга ёсны тухай, эрүүл тогтолцооны тухай ярих вэ дээ ?
ямар ч боломжгүй!!! шээсийг сольж явуулдаг!!!зүйл байдаг гэдгийг сонссон, дуулсан гэрч ч байна. 

Шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг шинжилгээгээр далимдуулж авилга авдаг хэдэн цөөврүүд байж болзошгүй санагдсан хүний хувь тавилан ариун цагаан хөлс хүч хөдөлмөрөөр гараа угаасан хүмүүсд ямар үйлийн үр хүлээхийг хэн ч таашгүй!!!!!!!!!

Допинг бол хүний хувь тавиланг тэр чигт нь хүчээр өөрчилдөг үнэхээр аюумшигтай харамсалтай зүйл хэзээ ч илааршахгүй сэтгэлийн гүн шарх гомдол цөхрөл!!! Энэ насанд болон үе удам дамжин харууслын мөр хэзээ ч тасрахгүй хар сүүдэр нь арилахгүй.

Хүний зохиосон хууль журманд биш амьдралын үнэн байгалийн хуульд итгэж явдаг. 

Шударга бусаар амжилтад хүрсэн хүмүүс тэднийг булхай луйврыг дарсан хүмүүс хэзээ нэг өдөр гарцаагүй өвдөг дээрээ сөхрөх үе ирнэ нулимсаар биш бүр цусаар уйлах өдөр ирэх л болно. 

Зөвхөн өнөөдрөөр амьдралыг тэр чигт харах дүгнэх нь дэндүү мөчиг тэнэглэл юмны мацаа хол гэдэг байхаа цаг хугацаа бүхнийг харуулах буй за”.
                                                    2023/09/10/


1
angry
1
care
2
haha
8
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18