Б.Ундраа: Хүүхдээ харж байгаа эхнэрээ "чи минь сайн байгаа шүү" гээд тэврээд тайтгаруулчихдаг мэдрэмжтэй эр хүн олон байгаасай

Н.Мижидмаа
2023/09/09

“Би нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүддээ “чи ханьтай шүү” гэдэг мэдрэмжийг өгөхийн тулд контент хийгээд нэг жил болж байна. Миний таван настай хүү утсаар маань бичлэг хийж өгч, миний зураглаачийг хийж өгдөг. Би эхний төрөлт дээрээ хүчтэй сэтгэл гутралд орж байсан. Хоёр дахь төрөлт дээрээ дуртай юмаа хийж эхлээд, юм бүхэнд нөхөртөө гомдоллох хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ нөхрүүд төрөөд гэртээ байгаа эхнэрээ хачин аашилахад нь ойлгоод “ чи минь мундаг байгаа шүү” гээд тэврэхэд л сэтгэл нь сайхан болдог. Гэтэл зарим нөхрүүд хачин аашилахад нь дургүйцэж, төвөгшөөгөөд гомдоох үг чулууддаг. Хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа эмэгтэйчүүд шөнөжин хүүхдээ хөхүүлж, унтуулах гэсээр нойр дутуу стрессдэж, зарим нь сэтгэл гутралд ордог. Энэ үедээ хажууд байгаа хүнээсээ зүгээр л хайр хүсч хачин аашилж байгаа гэдгийг нөхрүүд нь ойлгодог байгаасай. Эмэгтэйчүүд тийм олон юм хүсдэггүй, хайр дутаад ирэхээр л юу хүсээд байгаа нь мэдэгдэхгүй аашилдаг. Болдог бол сэтгэлээр унасан, халамжаар цангасан ээжүүдээ нөхрийнх нь өмнөөс “ мундаг байгаа шүү” гэж хэлээд тэвэрмээр санагддаг. Эхнэрээ хайрлаж, хачин аашилахад “аан хайр, халамж л хүсээд байгаа юм байна шдээ гээд ойлгочихдог мэдрэмжтэй нөхрүүд олон байгаасай". Түүнийг Б.Ундраа гэдэг. Хоёр хүүхдийн ээж контент бүтээгч. 

Бичлэгээр үзэх: 


1
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18