“Улаанбаатар” олон улсын кино наадмын онцлох орноор Швейцар улс сонгогджээ

Ц.Цэрэнбадам
2023/09/08

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадам 15 дахь удаагаа 2023 оны аравдугаар сарын 16-22-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ жилийн кино наадмын онцлох орноор Швейцар улс сонгогдсон бөгөөд энэ хүрээнд Швейцарын кино уран бүтээлчдийн шилмэл гурван бүтээл хүрнэ.

“Улаанбаатар” кино наадам Локарногийн олон улсын наадамтай цөөнгүй жил үр өгөөжтэй хамтран ажиллаж ирсэн бол энэ жилээс Швейцар улсын Ньон хотод жил бүр зохиогддог Visions du Réel олон улсын баримтат киноны наадамтай хамтран ажиллахаар болсон байна.

Иймээс баримтат киноны төрлөөр олон жил уран бүтээл туурвиж, төсөл хэрэгжүүлж ажилласан, олон улсын туршлагатай мэргэжилтнүүд “Улаанбаатар” кино наадамд оролцох юм.

“Монгол кино уралдаан”-д урьд нь дөрвөн төрөлд шилдгийг шалгаруулдаг байсан бол энэ жилээс хүрээгээ тэлж, 11 төрөлд шагнал хүртээхээр боллоо.

УБОУКН-ын олон улсын хөтөлбөр дэлхийн тэргүүлэх кино наадмуудад шилдгээр нэрлэгдсэн бүтээлүүдийг толилуулдаг. Энэ жил мөн дэлхийн кино урлагийн чиг хандлагын илэрхийлэл болсон 10 бүтээлийг хүргэнэ.

Кино үзвэрээс гадна олон улсын кино форум, “Авдраа уудал” кино уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах юм.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18