Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийгөө шалгуулахаар ЦЕГ-т хандлаа

Ц.Цэрэнбадам
2023/09/08

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь Улсын арслан М.Бадарчийг “Допинг” хэрэглэсэн гэж гүтгэсэн эсэхийг тогтоолгохоор өнөөдөр /2023.09.08 / цагдаагийн байгууллагад өргөдөл гаргав.

 Тэрбээр өргөдөлдөө, "Миний бие 2023 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд “Допинг хэрэглэсэн бөх”-ийн талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл хүргэсэн.

Дэлхийн бусад үндэстэн, ястнаас ялгарах Монголын ард түмний бий болгосон өв соёлын дархлаа бол Монгол бөх. Улс үндэстэн оршин тогтнож буй нөхцөлд түүх соёл, ёс уламжлалынх нь илэрхийлэл болж ирсэн Монгол бөх устаж мөхөх ёсгүй. Эсрэгээрээ цаг үеэ даган хөгжиж, шинэчлэгдэхийн зэрэгцээ тухайн үндэсний соёл уламжлалыг хадгалах ёстой.

Зүгээр нэг ноцолдож, зугаагаа гаргаж, хоббигоо дарж, бөх нэр зүүсэн ёс зүйгүй нөхдийн асуудал биш. Бөхчүүд эрт дээр үеэс Монголын соёлын өв тээгчид байсаар ирсэн. Хэдэн мянган бөхийн бүтэн жилийн нөр их хөдөлмөр, хөлс хүч, зардал, ар гэр бүл гээд энэ бүхнийг ганцхан бөхийн ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл баллуурдаж орхих учиргүй.

Иймийн учир миний бие 2023 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарч Олон улсын Допингийн эсрэг байгууллагын хориотой эмийн жагсаалтад бүртгэсэн эмийг хэрэглэж, Монголын ард түмнийг хуурч, өв соёл тээгч бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийсэнд харамсаж буйгаа илэрхийлэн цахим хуудсаараа мэдээлсэн билээ. Учир нь цаашид дахин бүү ийм алдаа гараасай гэсэн иргэний журамт үүрэг болно.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Допинг илэрсэн гэх бөх Б сорьц шинжлүүлэх хүсэлтээ өгсөн” талаар мөн мэдээлсэн байдаг.

Харамсалтай нь Монгол Улсын арслан М.Бадарч ТУГ.МН сайтад өгсөн ярилцлагадаа “В сорьцын талаар би мэдэхгүй. Тийм хүсэлт өгөөгүй” гэж худал мэдээлэл тараасан.

Иймд Н.Өнөрцэцэг миний бие олон нийтийн сүлжээнд илт худал мэдээлэл тараасан уу, ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг В сорьцын талаар худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн үү эсвэл Улсын арслан М.Бадарч олон нийтэд худал мэдээлэл тарааж байна уу гэдгийг тогтоож өгөхийг хүсье" гэжээ. 


2
angry
1
care
7
haha
17
liked
4
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18