Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав

Ц.Цэрэнбадам
2023/09/08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэв.

Тэр бээр өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд  онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.

Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол, Лаосын шинэ жарны эхлэл болгож БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлахыг урьж, халуун дотно мэндчилгээ дамжуулсныг уламжлав.

Түүнчлэн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход БНАЛАУ үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг нотолж, энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ эхлэл болж буйг тэмдэглэв.

Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, тээвэр логистик, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18