Монгол-Хятадын экспод 35 улсын төлөөлөгч чуулж байна

Ц.Цэрэнбадам
2023/09/08

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулж буй Монгол-Хятадын хамтарсан дөрөв дэх удаагийн экспод дэлхийн 35 улс орны төлөөлөгч “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор чуулж байна. 

Энэхүү  экспо нь “Умард зүгийг нээлттэй хөгжүүлэх үндэсний эдийн засаг, худалдааны форум”-аар үргэлжилж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан форумыг нээж үг хэлэн, форумд оролцогчдод амжилт хүслээ.

Тэрбээр форумыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт нээлттэй, бие даасан, гадаад бодлого хэрэгжүүлж, дэлхийн 191 улстай найрсаг харилцаа, улс төр, худалдаа, эдийн засаг, соёлын болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.

“Монгол, Хятадын Экспо”-г хоёр тал хамтран дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулж байна. Экспо нь Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хөхиүлэн дэмжээд зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын Монгол Улсын ойрын 10 жилийг хамрах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд авто зам, эрчим хүч, дулаан хангамжийн болон орон сууцны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх дэд төслүүдийг нэгтгэн томьёолсон "Шинэ сэргэлтийн таван тойрог" төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Эдгээр дэд төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, болон бусад бүхий л салбарт хамтран ажиллах сонирхлоо талууд энэ чуулга уулзалтаар илэрхийлэн тодорхой ярилцаж, үр дүнд хүрэх болно” гэсэн юм.

Мөн тус форумд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцож, зам тээврийн дэд бүтцийн төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулан цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийн эерэг өөрчлөлтийн ирж буй энэ цаг үед Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө хариуцлагатай, харилцан ашигтай, найрсаг, итгэлт түнш байж хамтдаа хөгжихийг эрмэлзэж буйгаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18