Д.Амарбаясгалан: Сайд нар болон намд удаан ажилласан гэдгээр түрий барьдаг хүмүүс жагсаалтад орохгүй

Л.Бямбажав
2023/09/06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  баруун аймгуудад ажиллах үеэрээ намын жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулна гэж мэдэгдсэн билээ. Энэ асуудлын хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад дараах тайлбарыг өгөв. 


Тэрбээр  “Парламент 126 гишүүтэй, сонгууль холимог тогтолцоогоор явагдах тухай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн утга учир одооноос илүүтэй тайлбарлагдаж байх шиг байна. Ерөнхий сайд Ховд аймагт ажиллах үеэрээ Хөгжлийн бэршээлтэй иргэдийг дэмжих төвийг байгуулсан. Энэ үеэр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг намын жагсаалтад оруулах зохицуулалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бодитой бий болсон" гэдгийг хэлсэн. 

Жагсаалт гэдэг зүйл бол дарга, сайд нарыг жагсаадаг, парламентад оруулдаг хэрэгсэл биш. Харин нийгмийн бүлгийн төлөөллийг бүрэн оруулах зорилготой хэрэгждэг. Жишээ нь  Германд залуучууд, эмэгтэйчүүдийг намын жагсаалтад оруулж, улст төрд бэлтгэдэг үндсэндээ соёл тогтсон байдаг. Тэгвэл бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, эмч, багш, сэхээтний төлөөллүүдийг жагсаалтад бичиж, өрсөлдөөн багатайгаар парламентад оруулах боломжийг бий болгоно гэсэн үг. Ингэснээрээ тэднийг дарга болгож байгаа гэсэн үг огтхон  ч биш.  Тухайн сегмент буюу нийгмийн аль нэг бүлэг тулгамдаж байгаа асуудлыг төрийн бодлого болгож гаргах, төрөөс гарах аливаа шийдвэр амьдралд илүү нийцдэг болгох зорилготой.

Жагсаалтад дарга нар ордог гэсэн ойлголтыг манай нам халахын төлөө хичээж ажиллана. Мөн сайд гэдэг хүн манлайлагч буюу улс төрд манлайлал үзүүлэх чадвартай учраас жагсаалтад ордог байж болохгүй гэсэн зарчмыг Ерөнхий сайд баримталж байгаа" гэлээ. 

1
angry
0
care
3
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18