Х.Нямбаатар: Булганы цагдаа О.Цэлмэгийг хотод шилжүүлэн ажиллуулахаар болсон

О.Шүрэнцэцэг
2023/09/06

Булган аймгийн Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд алба хаагчдаас мөнгө хураадаг мөн үндэслэлгүйгээр цалин хасдаг зэрэг байдлыг ил болгосон. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө. 

"Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн хүсэлтийн дагуу шилжиж ажиллая гэдэг хүсэлт тавьсан. Түүний дагуу шилжүүлэхээр болсон гэдэг мэдээллийг ЦЕГ-ын өмнөх дарга буюу Ж.Болд дарга надад танилцуулсан. Одоогоор албаны шалгалт хийгдэж байгаа. Зарим талаар зөрчил гаргасан гэх мэдээллүүдийг авсан. Мөн эцсийн дүгнэлтээ өгөөгүй байгаа. Тиймээс уг асуудлын талаар удахгүй танилцуулна. Ямар нэг байдлаар ажлын байрны дарамт учруулж шилжүүлсэн болон албан тушаал бууруулсан зүйл байхгүй гэдгийг надад хариуцлагатайгаар мэдэгдсэн" гэлээ. 


5
angry
3
care
3
haha
5
liked
18
love
8
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 38 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19