“S’Outlet” дэлгүүр орчмын 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ

Ц.Цэрэнбадам
2023/09/05

Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо:

-Газрын тухай хуулийн 57.3 дахь заалтыг үндэслэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт газар чөлөөлөх шаардах хуудсыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Өнөөдөр шаардах хуудасны хугацаа дууссантай холбоотойгоор албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн дөрвөн мянган ам метр талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 14 төмөр чингэлэг, гурван сэндвичин барилгыг буулгах ажлыг эхлүүлээд буй гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын 14 гол горхины дэлгэрэнгүй судалгааг хийжээ. Тус албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Судалгааны хүрээнд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс буюу Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид энэ ажил үргэлжилнэ” хэмээлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд үерийн хамгаалалтын далангаас 50 метрээс доошгүй зайд, мөн үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд барилга, байгууламж барихгүй гэж заасан байдаг. Уг журмын дагуу стандарт мөрдүүлэх ажил ийн эхэлж байна. Цаашид үерийн эрсдэлтэй бүсэд байрлуулсан байгууламжийн чөлөөлөх ажил хууль, дүрэм, журмын дагуу үргэлжилнэ” гэлээ.   

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
14
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18