Манай улс анх удаа амьдрах орчны аюулгүй байдлаа судална

Ц.Цэрэнбадам
2023/09/05

 Манай улс анх удаа амьдрах орчны аюулгүй байдлыг судалгааг явуулж эхэлсэн талаар ҮСХ-ноос тодрууллаа. 


Үндэсний Статистикийн Хороо нь “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Судалгааны нийт 20 баг бүрэлдэхүүн 21 аймаг, есөн дүүргийн түүвэр судалгаанд сонгогдсон өрхөөс судалгаа авахаар ажиллаж байна. “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-нд улсын хэмжээнд 8000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгожээ. Судалгаа есдүгээр сарын 1-ээс эхлэн ирэх арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал 70 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. 

Судалгааны хүрээнд нэг талаас иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, нөгөө талаас амьдрах орчны нөхцөл байдлаас шалтгаалж, гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг судална.

Тодруулбал, амьдрах орчны аюулгүй байдлыг тодорхойлохдоо эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу, түгжрэлгүй замд зорчиж байна уу, ус хүлээн авч буй шугам хоолой аюулгүй юу, үер усны аюул тохиолдоход бэлэн байдал хангагдсан эсэх зэрэг иргэдийн амьдрах орчин нөхцөлийг судлах юм.

Харин гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах хүрээнд хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нуугдмал гэмт хэргийг илрүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах юм. Түүнчлэн хууль хяналтын байгууллагад хандах иргэдийн хандлага, итгэх итгэл ямар түвшинд байгааг судална.



1
angry
0
care
3
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18