Нэг идлэг шонхор шувуу 26 сая​ын үнэлгээтэй ч жилд 800-4000 шонхор хүчдэлд цохиулж үхдэг

Л.Бямбажав
2023/09/04

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 


Энэ үеэр  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг идлэг шонхор шувууны талаар мэдээлэл өглөө. 

"Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархах бөгөөд үүнээс 12 хувь энэ зүйл шувууны голомт нутаг юм. Үндсэндээ 12 аймагт идлэг шонхор шувуу тархан амьдардаг гэсэн судалгаа бий.  Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар манай улс 10380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэй болохыг тогтоосон байдаг. Таван жил тутамд судалгааг хийдэг.  Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 300 хүртэлх тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг.

БОАЖЯ-ны сайдын 2018 оны тушаалаар Монгол улсын нутаг дэвсгэрт идлэг шонхор шувууг барих, тээвэрлэх, арчлах, гадаад улсад гаргах үйл ажиллагаанд мөрдөх журмыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 2019 оны 293 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг ашиглах зорилгоор гадаадад гаргахыг хориглосон.Зөвхөн соёлын зориулалтаар өндөр дээд хэмжээний төлөөлөгч нарт бэлгэдлийн зориулалтаар албаны нууцын зэрэглэлд олгож ирсэн. Идлэг шонхор шувууг хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад орны төрийн өндөр дээд түвшний албан тушаалтнуудад соёлын журмаар буюу бэлэглэх журмаар бариулах эрхийг МУ-ын засгийн газрын 2023 оны 264 дүгээр тогтоолоор идлэг шонхор шувууны тоог 350 болгож өгсөн.

Манай улсын 12 аймагт 10 мянга 380 идлэг шонхор бий. идлэг шонхор шувууг гадаад улсад гаргасан орлогоос тухайн орон нутаг жилдээ 14 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Нэг шувууны үнэлгээ 26 сая 100 мянган төгрөг байдаг" гэлээ. 



4
angry
0
care
1
haha
4
liked
3
love
5
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18