Боловсролд ээлтэй Засаг дарга нарыг салбарын сайд нь нэрлэжээ

О.Шүрэнцэцэг
2023/09/03

БШУЯ-наас өнгөрсөн онд боловсролын үзэл санааг дэмжин, чанарын шинэчлэлийг манлайлан ажиллаж аймгийнхаа хэмжээнд бүх багш нарыг компьютераар ханган ажилласан зургаан Засаг даргыг “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгаруулжээ.

Цахим хуудсандаа "Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхийн хэмжээний чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг хүүхэд бүрийн өмнө нээж өгөхийг зорьж байгаа билээ. Энэ боломжийг бүрдүүлэхэд цахим сургалтын ач холбогдол их юм. Хувьсан өөрчлөгдөж буй боловсролын үзэл санааг дэмжин, чанарын шинэчлэлийг манлайлан ажиллаж аймгийнхаа хэмжээнд бүх багш нарыг компьютераар ханган ажилласан дараах засаг дарга нарыг "БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА"-аар нэрлэж байна.

1. Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар
2. Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал
3. Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат
4. Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал
5. Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал
6. Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан

Эх орны ирээдүй болсон хүүхэд залуусын төлөө хичээл зүтгэл, зүрх сэтгэлээ зориулан, багш нарын хөгжлийг дэмжиж, ээлтэй орчин бүрдүүлэн ажилласан та бүхэнд халуун талархал илэрхийлье.

Түүчээ болсон энэ засаг дарга нарын жишгээр шинэ хичээлийн жилд багш, сурагчдаа дэмжин боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа бусад аймаг, сумын удирдлагуудад мөн талархал илэрхийлье. Та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллахад таатай байх болно" гэжээ.


2
angry
0
care
2
haha
7
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 36 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19