29 настай эрэгтэй тогтоол усанд живж, амиа алджээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” тогтсон тогтоол усанд гурван хүн сэлж байгаад нэг хүн нь живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 31-ны өдрийн 17:16 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Г /29 настай, эрэгтэй/-ын цогцсыг 5 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна