Энэ сарын 8-нд бүртгэгдсэн тарваган тахал өвчний талбарын тархвар судалгааг хийхийг зөвлөжээ

Н.Мижидмаа
2023/08/30

Монгол, Оросын хамтарсан баг хил орчмын бүсэд хийгдэж буй тарваган тахлын байгалийн голомт болон хүн амын дундах тандалт, судалгааны үйл ажиллагаатай танилцжээ. 

Тодруулбал ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал С.В.Балахонов, лабораторийн тасгийн эрхлэгч С.А. Витязева, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч, их эмч Д.Отгонбаяр нар энэ оны наймдугаар сарын 24-27-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллалаа.

Тус хамтарсан баг наймдугаар сарын 14-нөөс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Монгол-Оросын хил орчмын бүсэд хийгдэж буй тарваган тахлын байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгааны үйл ажиллагаатай танилцаж, дараах зөвлөмжийг өгөв. 

  • Тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адрага сумын Монгол, Оросын хил орчмын талбайд өргөжүүлэн, энэ оны наймдугаар сарын 8-нд бүртгэгдсэн тарваган тахлын өвчлөлийн талбарын тархвар судалгаа хийх
  • Тархвар судлалын эрсдэлийг онцгой анхаарч үнэлэх, ялангуяа тандалт судалгаа хийгдэж буй нутгийн хүн амын дундах асуумж судалгаанд нийт өрхийг хамруулах
  • Гадаад болон дотоодын аялагчдын тарваган тахлын халдварт өртөх эрсдэлийг үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөж байна. 


 

Мөн ЗӨСҮТ болон ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй “Баян-Өлгий, Увс аймагт хийгдсэн хамтарсан тандалт судалгааны дүн”, “Эрхүү хотод болох эмч нарын дээшлүүлэх сургалт”, “Тоног төхөөрөмж нийлүүлэлт”-ийн чиглэлээр санал солилцов. 

 Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18