Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан хороо өнөөдөр Улаанбаатар хотноо хуралдлаа

Н.Мижидмаа
2023/08/29

Монгол Улс, АНУ-ын Худалдаа, херенге оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан хороо өнөөдөр Улаанбаатар хотноо хуралдлаа.  Тус хуралдаанаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.

"Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан Худалдаа, хөрөнгө оруулалтын еренхий хэлэлцээр (TIFA)"-ийн дагуу Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороо 2005 оноос эхлэн 6 удаа хуралдсан бөгөөд энэ удаагийн 7 дугаар
хуралдаанд Монгол Улсын Шадар сайдын хувьд АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Терри МакКартинтай хамтран тэргүүлсэн бөгөөд хоёр улсын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Энэхүү 7 дугаар хуралдаанаар хоёр орны хооронд Худалдаа, хөрөнгө оруулалтын тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, цахим худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. 

Түүнчлэн Монгол Улсын Еренхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны 8 дугаар
сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан "Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглал"-ыг хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойллоо.

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны дараагийн хуралдааныг 2024 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулна.


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18