Ж.Сүхбаатар: Түгжрэл бууруулах 420 тэрбумын 269 тэрбумыг нь л зарцуулсан

Н.Мижидмаа
2023/08/28

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар: Миний үүрэг УИХ, Засгийн газрын түвшинд нийслэл хотын үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх. Ерөнхий сайд надад тодорхой үүрэг өгч ажилладаг. Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилд анхаарлаа хандуулах үүргийг өгсөн. 272 тэрбум төгрөгөөр шийдвэрлэнэ. Энэ сард 100 ширхэг дизель автобус ирж байгаа, дараа сард 150 гэх мэтээр орж ирнэ. 78 цахилгаан автобус он дамжаад ирнэ.Гуравт, хотын удирдлага, яам хоорондын ажлыг уялдуулах асуудлыг хариуцаж байна. Улаанбаатар  хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд яамдын оролцоо маш бага байсан. Түгжрэл бууруулах хүрээнд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна. Энэ жил нийт 5760 хүүхдийн суудалтай 7 ш сургууль, 2985 ор бүхий  11 цэцэрлэгийн барилга, 1620 суудал 1080 ор бүхий  бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 9 ширхэг барилгыг ашиглалтанд оруулахаар бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдөн, эхнээсээ барилгын ажлууд эхлэсэн.  Ер нь түгжрэлийг бууруулахад инженерийн арга ухаан, соён гэгээрүүлэх арга, албадлагын гэсэн гурван аргыг олон улсад хэрэглэдэг. Миний тухайд бүх салбарт хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна. Эцэст нь  Монгол Улсын сайдаар ажилласан нэг жилийн хугацаанд  бодит үр энэ намраас нийтийн тээвэр, авто зам, гүүрэн байгууламж, нүхэн гарц, хот төлөвлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнгүүд эхнээсээ нүдэнд харагдах хэмжээнд гарч ирнэ. Түгжрэл богино хугацаанд арилахгүй, тодорхой хугацаа, зохицуулалтууд шаардлагатай байна. Түгжрэлийг бууруулах 420 тэрбумыг өнгөрсөн жилээс л хэрэгжүүлсэн. Жил бүр 420 тэрбумыг түгжрэлд үрээд байгаа асуудал биш.Энэ жил гэхэд түгжрэл бууруулах 420 тэрбумын 269 тэрбумыг нь л зарцуулсан.


4
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18