Баянгол дүүрэгт 3 настай хүүг хамтран амьдрагч нь зодож хүнд гэмтээсэн хэргийг тодруулахад холбогдогч Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар Шүзхэд шилжсэн байсныг Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Холбогдогч Э нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн бол ийнхүү 3 настай хүүг зодсон асуудлаар дахин шийтгүүлэх юм байна. Харин 3 настай хүүгийн ээжид Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар 300,000 төгрөгөөр торгох хэмжээ авчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна