Үерийн улмаас хохирсон иргэдэд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ

Н.Мижидмаа
2023/08/27

21,27,29 дүгээр хороонд үерийн улмаас хохирсон иргэдэд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх саналыг дүүргийн ИТХ хуралдан дэмжиж, шийдвэрлээ.

Энэ шийдвэр ирээдүйд сайн, муугаар яригдана. Цахим орчинд ч иргэд, олон нийт эхнээсээ яагаад 43-р хороо, Натурын үерийн далан, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлээгүй юм. Яагаад аж ахуйн нэгжийн асуудлыг шийдэхгүй байгаа юм. Сонгууль дөхсөн халамж үзүүллээ. Дахиад бороо орвол 5 сая төгрөг өгөх үү гэх мэт асуултыг асууж байна. Үүнд тайлбар хэлэх нь 

1. Хүн автомашингүй, аж ахуйн нэгж тодорхой хохирсон ч орон байртай, эрүүл саруул ухаантай бол тодорхой ажил эрхлэх бүрэн боломжтой. Харин 21,27,29 дүгээр хорооны иргэдийн тухайнд амьдралын наад захын хэрэгцээ болох орон гэрээ үер усанд алдсан учраас бид амьдралын анхдагч хэрэгцээг нь бүрдүүлж өгөх зорилгоор зах зээлийн ханшаа тооцож 5 сая төгрөгийн тусламж үзүүлэхийг шийдвэрлэсэн юм. 

2. Яалт ч үгүй Натур орчим, Сэлбэ голын үерийн далан сэтэрч, байрны Б1 давхрууд усанд автаж, аж ахуйн нэгжүүд хохирсон. Энэ асуудлыг дүүргийн зүгээс шийдэж даланг засварлаж, аж ахуйн нэгжүүдэд нөхөн төлбөр өгье гэвэл манай дүүргийн 20 жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгууалтын төсвийг хэмнээд ч хүрэхгүй юм. Иймд энэ асуудлыг дүүргийн ИТХ-аас дүүргээс сонгогдсон Нийслэлийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдэд хүргүүлж байгаа. Эхнээсээ УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, НИТХ-ын төлөөлөгч Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нарын зүгээс асуудлыг тавьж, 43-р хороог "ЖИШИГ ХОРОО" болгон хөгжүүлэх, Сэлбэ голыг "Сэлбэ сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд далан засварлах зэрэг ажлыг эхлүүлж, эхнээсээ бэлтгэл ажлуудаа хангаад явж байгаа гэсэн сайхан мэдээг сонссон. 

Баянзүрх дүүргийн тухайд бид дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхой зардлуудыг танаж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардлыг танаж, нэг үгээр дахин бүсээ чангалж 21,27,29-р хорооны 280 өрх бүрд 5 сая төгрөг олгох асуудлыг шийдвэрлэж байгаа гэдгийг онцлоё. 

Эцэст нь хэлэхэд тухайн орчимд дахин бороо ороход үерт автах эрсдэлтэй 282 өрх байна. Эдгээр өрхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан 1000га газарт нүүлгэх ажлыг зохион байгуулж байгаа. Иргэд та бүхэн өөрийн хорооны газар зохион байгуулагчтай холбогдож нүүлгэн шилжүүлэх боломжтой шүү


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18