Орхон аймаг боловсролын салбарын шинэчлэлийг манлайлан ажиллаж байна

Н.Мижидмаа
2023/08/25

Өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Боловсролын шинэ сэргэлт” чуулганы үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан багш боловсон хүчнээ дэмжиж, боловсролын салбарын шинэчлэлийг манлайлан ажиллаж байгаа зургаан аймгийг  нэрлэлээ. Эдгээр аймгийн нэг нь Орхон аймаг болсон юм.

Орхон аймагт төрийн болон хувийн өмчийн 24 сургуульд 1205 багш, 39 цэцэрлэгт 650 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажилладаг. Эдгээр  багш, ажилтны хөгжлийг дэмжиж, мэдлэг, боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний ажиллах орчин нөхцлийг сайжруулах, багшийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах зорилгоор “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онд Багш хөтөлбөрийн хүрээнд ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэсэн 8 багшийг 4.0 сая төгрөгөөр урамшуулсан. Түүнчлэн Улаанбаатар хот болон Япон, Холбооны Бүгд Найрамдах Герман улсад сургалтад хамрагдах, тэмцээн уралдаанд оролцох багш ажилтнуудад нийт 15,4 сая  төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн өнгөрсөн хичээлийн жил улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЕБС-ийн 1135 багшид таблет, СӨББ-ын 425 багшид зөөврийн компьютерыг хүлээлгэн өгсөн. Харин энэ онд улсын төсвийн 1,1 тэрбум, орон нутгийн төсвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЕБС, СӨББ болон багш ажилчдыг  шаардлагатай тоног төхөөрөмж, сургалтад ашиглах техник хэрэгслээр хангах юм.  


1
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18