Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 08 дугаар сарын 22-ны 19 цаг 30 минутад “БЗД 4 хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий хотхонд байрлах дэлгүүрийн гадаа манай 10 настай 13 настай 2 эмэгтэй хүүхдийн араас эрэгтэй хүн дагаад та 2 дэлгүүрээс юм хулгайлсан байна гээд авч явах гэсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, тухайн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна