С.Амарсайхан: Хоёр улсын ард түмний нөхөрлөл, Стратегийн түншлэл улам батжин хөгжихийн ерөөлийг дэвшүүлье

Н.Мижидмаа
2023/08/24

Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын 247 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд Шадар сайд С.Амарсайхан оролцлоо. С.Амарсайхан: "Манай хоёр улс 36 жилийн өмнө төр, засгийн түвшинд албан ёсоор харилцаж эхэлснээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааны хүрээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйл, стратегийн сонирхол, ард түмний хамтын хүсэл тэмүүлэлд тулгуурлан жилээс жилд өргөжин хөгжиж байна. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээр Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороог 2004 онд байгуулсан. Миний бие Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны монголын талыг даргалдаг бөгөөд тус хорооны 7 дугаар хуралдааныг хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улс ирэх он жилүүдэд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг ялангуяа худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах эрмэлзэл дүүрэн байна. Манай хоёр улсын ард түмний нөхөрлөл, Стратегийн түншлэл улам батжин хөгжихийн ерөөлийг дэвшүүлье" гэлээ.


1
angry
0
care
2
haha
1
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18