Улаанбаатарт 18 хэм дулаан

Н.Мижидмаа
2023/08/23

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна.

2023 оны 08-р сарын 22-ны 20 цагаас 08-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх онд Дорнод аймгийн бүх суманд 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгалаа 8 цагийн өмнө
Ерөнхий сайд СОР17 олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцлаа 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 8 цагийн өмнө
Төмөр замын газар чөлөөлөлтийн асуудлаар ажиллав 9 цагийн өмнө
Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан 16 цагийн өмнө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена дахь олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдтэй уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 16 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ Өчигдөр
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална Өчигдөр
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ Өчигдөр
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ Өчигдөр
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно Өчигдөр
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ 2025/12/05
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа 2025/12/05
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно 2025/12/05
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг 2025/12/05
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо 2025/12/05